Миний загас / хэзээ 2 болох юм бол доо /

Wednesday, December 22, 2010

Хүн бүрийн хүсэл.

Хүн бүрийн хүсэл тэмүүлэл, зорилго бүгд өөр өөр байдаг. Хэзээ ч нэгдэж чадахгүй яагаад гэвэл бид бүгд удирдагч манлайлагч болохыг хүсдэг учраас нэгнийхээ үгэнд орно гэдэг үзэл хэзээд байхгүй. Харанхуй амьдрал дундах гэрэл гэгээг би өөрөө л асааж өөрт хамааралтай хүмүүсийг нэгтгэхийг хүснэм. Тэгж чадахгүй бол гэрэлээ асаасан үедээ л харицана.
Нэг хэсэгтэй чимээ аниргүй харанхуй, гүн гүнзгий агуйд бясалгал хийж буй хүн гэрэлт ертөнцөд гараад яах бол .... Тэр хүнийг хүн бүр мартах болов уу ... Эсвэл тэр хүнийг хүн бүр сангалзах болов уу ... Тэр хүний сэтгэл ямар байх бол ... Бусад хүмүүс хүлээж авах хандлага ямар байх бол ...

Friday, November 12, 2010

http://www.youtube.com/watch?v=g0G9vDKcdLg&NR=1

Өөртэйгөө ажиллах нь

Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм”. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

2. Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөл гэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаа хязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна.
“Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных” гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй, бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүй ядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж, уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарын дасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал, бүр цөхөрч унаталаа хийдэг болов. Урьд урьдынхаас илүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортын амжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрч бэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилт гаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээ хатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарын дасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээр спортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ. Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийн үнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйл ажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эр зоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөө дасгалжуулах арга барил тогтдог байна.

3. Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлж бай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэж буцахгүйгээр түс тас шийд, “шийдвэл бүү няц, зоривол бүү буц”. Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловч өөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолны сав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын их сургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Бие даасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл, хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинж төлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаа тогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэж сэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч, хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалах боловч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаа гаргаж, амьдралын турш биелүүлэх ёстой. Хүн хэдэн жил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.

4. Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардам хатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөө зоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд сүлд хийморио битгий буулга. Унжуу дорой байдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүн жаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахин хийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй. Төрөлхийн билэг авьяастай төрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулд урт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан “тэнгэрийн хүү” мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохоо алгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь “жирийн хүн” болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүй оролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олон бий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаар хүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа ядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэг бодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаал өгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэх шийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаалаа зайлшгүй хэрэгждэг байх учиртай.

5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ёроолгүй савтай л адил. Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавин залхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхны алхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.
Н.Багабанди

Wednesday, September 29, 2010

Миний шаардлага

Өөрийн шийдвэрээ хүндэлж, амласан цагтаа дуусгаж сур. Чадахгүй бол тэрийгээ шууд л хэл. Тэгвэл та ихийг амжуулж чаддаг чухал нууцыг эзэмшиж чадна. Эргэн тойрны хүмүүс чинь ойлгож хүндэлж эхэлнэ. Хэн ч таныг өөрчилж, гоочилж чадахгүй болж ирнэ.

Tuesday, July 6, 2010

Ухаант хүмүүний үгс №3

Цаг хугацааны хамгийн том хулгайч бол шийдвэргүй байдал юм.~ Ч.Флорц

Та хичээж чармайх хүртлээ, би ийм их агуу зүйлийг хийж чадах байсан гэдгээ хэзээ ч мэдэхгүй байх байсан.

Хамгийн чухал хирнээ хамгийн хэцүү зүйл бол аливаа хүчирхэг санаа бодлынхоо эзэн нь байх явдал юм.- Жозеф Эдисон

Та ялагч эсвэл ялагдагч болж төрөөгүй, хэн байхыг та өөрөө шийднэ. ~Lou Holtz

Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг. - Френсис Бэкон

Мөнгөө хэмнэхийн тулд сурталчилгаагаа зогсоох нь - Бугуйн цагаа зогсоогоод хугацаа хэмнэлээ гэж бодохтой адил..

Хүн өөрийн төрөлхийн авьяас чадвараа ашиглаж байхдаа аз жаргалын дээдийг мэдэрдэг. ~ Johann Wolfgang von Goethe

Үг хүний ухаан санаанд шингэхийн тулд заавал үнэн байх албагүй

Та өөрийнхөө дотор мөнхөд орших, одоохондоо хараахан тодроогүй байгаа агуу их онцлог чанараа тандан судал.

"Үйл хөдлөл нь оюун ухааны жинхэнэ илэрхийлэл, хэмжүүр" Напелеон Хилл

Tuesday, June 15, 2010

Ухаант хүмүүний үгс №2

Хүний замаар замнавал чиний мөр хорвоо дээр үлдэхгүй.

Эрх чөлөө бол бидний амьдралын гайхамшиг. Түүнгүйгээр ажил бол тамлал, амьдрал бол аажим үхэл билээ.

Бүх зүйл чиний эсрэг буй мэт санагдах үедээ онгоц салхийг дагаж биш, сөрж хөөрдгийг сана. ~ Henry Ford

Өндөр амжилтанд хүрэгчид өөрийн гаргасан алдаагаа ашиглан, өөр өөр замаар аялалаа үргэлжлүүлдэг юм. ~ Dale Carnegie

Өнгөрснөөсөө биш, ирээдүйгээсээ ирээдүйг бүтээ. ~ Werner Erhard

Зогсонги байдал гэж байхгүй учир хэн урагшаа эс ахина, тэр ухарна.

Хэрэв муу үйл хийхээс зайлсхийж явахгүй бол өөрийгөө хүн байтугай амьтан гэж үзэхэд ч хэцүү болно. Л.Толстой

Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. ~ Мэгэли дэ Сэрвантэс

Өчүүхэн үйл хэрэг ямар том байж болохыг бидний цөөнх нь ойлгодог.

Өндөр амжилтанд хүрэгчид өөрийн гаргасан алдаагаа ашиглан, өөр өөр замаар аялалаа үргэлжлүүлдэг юм. ~ Dale Carnegie

Thursday, June 10, 2010

Харанхуй өдөр

Ойрын хэдэн өдөр маш харанхуй өдөр болж байх шиг хаана ч явсан. Аав ээж , гэр орон, найз нөхөд, гээл надаа байдаг бүхий л зүйл харанхуй тэгээд ядаж байхад хичээл, төлбөр гээл сэтгэл зовоосон зүйлс бүх зүйлийг яах учираа олохгүй харанхуй байна аа. Гадаа хүртэл бороо ороод л .... Харин ажил л Ахынхаа ачаар гэрлийн хурдаар урагшилж байна даа. Амьдралын замаа улам бүр урагшлуулах арга хэмжээ авмаар байдаг. яамаар ч юм дээ

Monday, May 10, 2010

Ухаант хүмүүний үг №1

Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав ээж эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс нялхас хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр залхуу атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа дуу хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие хэл сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь
Билэг ухаан чадал гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг чадвар дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн түргэн даамай гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох туурих дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх орших үхэх гурав
Д.Равжаа

Sunday, April 18, 2010

Өөрийн хийсэн зүйлээ зөв гэж бодож байна.

Өнөөдөр би өөрийн маш чухал хүнлүүгээ мэйл бичлээ. Мэйл дотороо өмнө нь хийсэн зүйлийнхээ талаар бичсэн юм л даа. Миний өмнө хийсэн зүйл бол өөрийн найзыгаа эвгүй байдалд, муухай сэтгэгдэл төрүүлэх явдал байсан юм. Тэгээд би Send гэсэн товчыг би дарсан гэдгээ хэлсэн. Ингэж хэлдэг нь миний зөв би л дарсан юм чинь. Би буруугаа хүлээж ойлгож байвал маш сайн гэж боддог юм. Би бол буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн тэрийгээ ухаарсан хүн гэж өөрийгөө дотороо жоохон нь ч гэсэн үнлэж байна :).
Би энийг яагаад ингээд чухал болгоод байна гэхээр би 3 найзтайгаа яриж байсан чинь гэнэт л миний тэр дарсан мэйлийн талаар ярьсан чинь намайг бүгд л санаатай эн тэр гээд байсан юм. би уул нь нээх юм бодоогүй л далчигнаад л дарсан юм л даа хаха. Тэгээл бүгд намайг санаатай энэ тэр гээд л хоорондоо зохиод байсан. Тэгээд бодсон чинь би санаатай ч юм шиг. Далчигар зан заримдаа хэрэггүй юм даа.

Monday, April 12, 2010

Хориотой Жүжиг

Хориотой Жүжигийг нэтээс олж үзлээ. Үнхээр сайхан жүжиг болжээ. Монголын муу муухай зүйлыг маш зэвүүнээр хөндөжээ. Энд хүн гэж яг цагаа тулахаар хувиа хичээж ямар бэртэгчин болж буйг маш тодоор харуулжээ. Эндээс хүн бүр өөр өөрийн ойлголтоор хүлээж авсан байхаа. Миний бодлоор бас миний сэтгэхүйгээр бол ийм нийгэм, ийм хүмүүс, ийм найзыг би бол хэзээ ч тэвчихгүй ээээ. Би энэ бүхний эсрэг зогсохын тулд өөрийн гэсэн мэдлэг, орон зай, эд хөрөнгөтэй, бусдаас хараат бус байх хэрэгтэй. Тэгэхдээ ийм байхын тулд би өөрөө маш сайн хичээх Ёстой бас зөв замаар явна. ЗӨВ ЯВБАЛ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН.
Хүн зөвөөр сэтгэж ажил төрлөө хийвэл тэр зүйл нь ирээдүйн үнэ цэнэд маш ихээр бүүр зэрэгт дэвшиж нөлөөлнө гэдэгт би итгэдэг.
Одоо 21-р зуун мэдээлэл мэдлэг, сэтгэхүйн зуун тиймээс би болон бид ирээдүйн бүхий л гэрэл гээтэй зүйлсийг харж өнгөрсөнөөсөө айхгүй сэтгэл амар амьдарна.